Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Банкан дахь "Самурай" бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрээс авсан зээл төлөгдөхгүй бол Засгийн газар төлөх эрсдэлтэй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн тодотгол хийж, тэтгэвэр тэтгэмж нэмэхээр ээлжит бусаар хуралдаж байгаа УИХ-ын чуулганы үеэр гишүүд Хөгжлийн банкны асуудлыг хэрхэн шийдэх талаар Засгийн газрын төлөөллүүдээс асууж тодруулсан юм. 

Энэ үеэр төлөгдөхгүй бол Засгийн газарт шилжих өрийн талаар асуусан Б.Энх-Амгалан гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өглөө. 

Тэрбээр "Хөгжлийн банканд "Самурай" бондын 30 тэрбум иенийн Засгийн газрын баталгаатай кросс дефолт үүсдэг бонд байгаа. 2023 онд төлөгдөх ёстой. Энэ эх үүсвэрээр олгосон зээлүүд төлөгдөхгүй бол Засгийн газрын эх үүсвэрээр төлөгдөх эрсдэл байгаа. Тийм учраас Хөгжлийн банкан дээр үүссэн чанаргүй зээлүүдтэй бүх боломжоороо тэмцэхээр ажиллаж байна" гэлээ.

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. 26 компанийн төлөгдөөгүй байгаа 841 тэрбум төгрөгийг төлүүлэхээр хууль хяналтын байгууллагатай хамтран шалгахыг Засгийн газрын тэргүүн АТГ-т өгөөд байгаа талаар мэдээлээд байна.