Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын физикийн олимпиадаас багш нар гурван алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
зургийг хувийн архиваас авав

Олон улсын математик физикийн, компьютерын ухааны багш, дасгалжуулагч багш нарын олон улсын олимпиад Казахстан улсад нэгдүгээр сарын 22-нд цахимаар зохион байгуулагдлаа.

Тус олимпиадын багш төрлийн физикийн ангилалд манай улсаас дөрвөн багш оролцож, дараах амжилтыг гаргажээ. Үүнд,

  • Шинэ үе сургуулийн физикийн багш Г.Ариунболд алтан медаль
  • 1-р сургуулийн физикийн багш  Б.Түвдэндорж алтан медаль
  • 11 сургуулийн физикийн багш Р.Хатанбаатар алтан медаль
  • 1-р сургуулийн физикийн багш Н.Оюунчимэг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Тус олимпиадын багш төрөлд алтан медаль авсан багш нар дараагийн жил дасгалжуулагч төрөл өрсөлдөх эрхтэй болж байгаа аж.