Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 8, 17, 18, 19, Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 26, 40, 41, 42, 35, Сүхбаатар дүүргийн 14, 19, 20, Баянзүрх дүүргийн 9, 17, 21 дүгээр хороодод хөрсний усны халиа дошин үүсээд буй.
Цаашид нийслэлийн хэмжээнд булгийн болон хөрсний ус, халиа дошин үүссэн нөхцөл байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээг авч, хаврын дулааралтын үед цас, мөс хайлж шар усны үер болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хор уршгийг арилгах төсөв санхүүжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.