Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал банк болон бусад бүх асуудлыг хууль хяналтын байгууллагаар захаас нь шийдүүлж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Нийгмийн даатгалын хөрөнгийг завшсан Б.Ундармаа, Капитал банкны луйврыг яах юм бэ? Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөгийг завшсан байна. Дээд талын буруу үлгэр жишээнээс болоод төрийн бүх шатны албан хаагчид тансаг хэрэглээ хөрөнгө рүү хошуурч байна. Үүнийг засах талаар ямар арга хэмжээ авах вэ?

Төрийн өмчийн удирдлагын дээд түвшинд ажиллаж буй хүмүүс дандаа төрлийн хамааралтай байна. Хэнийг ч оруулдаггүй вант улс бий болсон. 26 зээлдэгч улс төрийн ямар нөлөө бүхий этгээд байгааг зарлах хэрэгтэй" гэлээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банканд явж байгаа бүх өр төлбөр, хамаарал бүхий этгээдийг бүгдийг АТГ-т өгөх шийдвэр гаргасан. Яагаад гэхээр нэг жилийн хугацаанд бид хүсэлт тавьсан. Бизнесийн хувьд хүндэрсэн байгууллага бий. Гэхдээ боломжтой мөртлөө төрийн байгууллагад ханддаг иргэн, ААН байж болохгүй. Хуулийн байгууллага дээр очоод учраа олно биз гэж бодож байгаа. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банк, Эрдэнэс Монголыг өөр түвшинд гаргахгүй бол зөвхөн төсвөөс ийм том төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Энэ хүрээнд ийм ажил хийгдэж байгаа. Капитал банк болон бусад Засгийн газартай холбоотой бүх асуудлыг хууль хяналтын байгууллагад өгөөд захаас нь шийдүүлж байна.

Түрүүний ярьсан зураг төсөвгүй байгаа арга хэмээ гэдэг нь Засгийн газраас өргөн барьсны дараа УИХ дээр нэмэгддэг арга хэмжээ ихэнх нь байдаг. Тиймээс энэ асуудлыг цаашид сайн бодож, ярилцдаг байх хэрэгтэй. Засгийн газраас орж ирж байгаа арга хэмжээ УИХ дээр маш бага түвшинд өөрчлөгддөг байвал тооцоо судалгаа, хэрэгждэггүй байдалд цэг тавигдана. Төсөв өргөн барихаас өмнө Засгийн газар УИХ-тай сайн хамтарч ажиллах нь чухал байна" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/474913904039545