Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийлгэх, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн ба Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

Судалгааны дүнгээс харахад зэрлэг амьтдыг нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ явуулах, ойн сан бүхий газруудад газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, тархац нутаггүй болсон амьтдыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.