Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 28
Сурталчилгаа
 

Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажиллагч түншүүд та бүхэнд Тээвэр хөгжлийн банкны 2021 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна.

Тээвэр хөгжлийн банкны нийт активын хэмжээ 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар 713.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсээс 98.0 хувиар өссөн ба цэвэр ашиг 10.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Тайлант хугацаанд банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажилласан бөгөөд нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 172.8 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 32.0 хувь байгаа нь банкны системийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг байна. Түүнчлэн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 2.7 хувь байгаа нь банкны салбарын түвшнээс даруй 3 дахин бага үзүүлэлт юм.

Банкны үйл ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлэн, харилцагч нарт үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор харилцагчийн тав тухыг хангасан, тохилог орчинтой шинэ салбаруудаа нээсээр байна. 2021 оны 4 дүгээр улиралд шинээр 3 салбарын үйл ажиллагааг эхлүүлснээр, нийтдээ 8 салбар нэгжтэй боллоо.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.