Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэчулуун: ОХУ-тай хиллэдэг гурван боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-тай хиллэдэг гурван боомт ажиллаж байгаа бол БНХАУ-ын хиллэдэг дөрвөн боомтын үйл ажиллагаа тодорхой зохицуулалтын дор үргэлжилж байгааг АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун өнөөдөр мэдээлэв. 

Тухайлбал, Ханги-Мандал боомтод хилийн дундын бүс дээр чингэлэг солилцох зарчмаар өдөр 40-50 тээврийн хэрэгслээр нүүрс, төмрийн хүдэр экспортолж байна. 

Харин Гашуунсухайт боомтод өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн мөрдөж буй битүүмжилсэн тээвэрлэлтийн багийн системээр ачаа барааг тээвэрлэсэн хэвээр байгаа юм. АТҮТ-ийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун "Гашуунсухайт боомтод тээвэрлэлтийн 179 багийн 2,600 жолооч тээвэрлэлт хийж, өдөрт 100 орчим тээврийн хэрэгслээр нүүрс, 32 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал гаргаж байна.

БНХАУ-тай хиллэж буй өөр нэгэн боомт болон Булганд чиргүүл солилцох хэлбэрээр зохион байгуулалт хийж буй бөгөөд өдөрт 40 машины чиргүүл солилцож байна. Булган боомтоор нүүрс гаргаж байгаа.

Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна" хэмээн мэдээлэв.