Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Сар шинийн баяраар хоёрдугаар сарын 2-ноос эхлэн ГУРАВ хоног амарна. Засгийн газар өөрчлөлт оруулаагүй"

А.Намуун, iKon.mn
2022 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Дахин нийтлэв-

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад буй.

Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж тодотголоо. Ингэснээр Бямба, Ням гарагийн амралт үргэлжилж, хоёрдугаар сарын 7-ныг хүртэл амрах болж байна.

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо.

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй. Энэ жил төрийн золголт хийхгүйг мэдэгдээд байгаа билээ.