Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Билэгтсайхан: Омикроны давлагааны үед нас баралт өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага байна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулан мэдээлэл өгч байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/348477713564643

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 60 хувь нийслэлд, 40 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа ч орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос өсөөд байгаа. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн. Өмнөх давлагааны буюу Дельтагийн халдварын үед шинжилгээнд эерэг эзлэх хувь оргил үед 33 хувьтай болж байсан.

Эмнэлзүйн хувьд эрчимт эмчилгээний заалттай хүний тоо 1 хувиас бага байгаа. Харин Дельтагийн үед эрчимт эмчилгээний заалттай хүн 2.2-2.3 хувь, Альфагийн үед 2.7-2.8 хувьтай байсан. 

Нас баралтын хувьд өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна. 

Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрээд байна. 

Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.2 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1 саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна" гэх мэдээллийг өглөө.