Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны 2021 оны IV улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан 

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

ХасБанк 2021 оны 12-р сарын 31-ний байдлаарх аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа танилцуулж байна.

Өнгөрөгч 2021 он Хасчууд бидний хувьд 20 жилийн түүхэн замнал, түүчээлсэн алхмуудаа эргэн харж, түүнд хөтөлсөн үнэт зүйлсээ дахин бататган, шинэ эхлэл, шинэ алхмын өмнө өөрсдийгөө бэлтгэсэн онцгой жил байлаа. Ингээд та бүхэнд 20 жил болон 2021 оны онцлох алхмуудаас толилуулъя.

  • Жижиг төслөөс том банк. Санхүүгийн үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор 20 жилийн өмнө бичил зээлийн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан ХасБанк санхүүгийн үйлчилгээний хүртээмжээ тасралтгүй өргөтгөн, тогтвортой өссөөр өдгөө системийн хэмжээний банк боллоо.
  • Нээлттэй банк. 20 жилийнхээ босгон дээр бид нээлттэй хувьцаат банк болох бэлтгэлээ бүрэн хангаж, өнгөрөгч оны зургаадугаар сард төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэн, баталгаажууллаа.
  • ХасБанкны бий болгосон үнэ цэн. 20 жилийн түүхийнхээ сүүлийн 10 жилд ХасБанк нийт орлогынхоо 63% буюу 1.8 их наяд төгрөгийг харилцах, хадгаламж эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд болон эх үүсвэр олгогч санхүүгийн байгууллагад хүүний орлого, 19% буюу 517.4 тэрбум төгрөгийг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээс худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, 1383 ажилтны цалин хөлс, 253.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төлөх зэргээр нийт 2.8 их наяд төгрөгийн үнэ цэнийг ард иргэдийн амьдрал, эдийн засагт бий болгожээ.
  • Байгальд ээлтэй банк. ХасБанк 2009 онд банкны салбартаа анхны эко банкны хэлтсийг байгуулж, 2013 оноос хүлэмжийн хийг бууруулах зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдгээр хөтөлбөрүүдийн дүнд нийт 2.1 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан нь 152 сая ширхэг мод тарьж, 10 жилийн турш ургуулсантай ижил үр дүн юм. Нэг га-д 300 мод тарьсан гэвэл 152 сая ширхэг мод нь Улаанбаатар хотын газар нутгаас 1.1 дахин том газар нутгийг тэр чигт нь бүрхэнэ.
  • Дижитал банк. 2021 онд бид интернэт банк, дижитал аппликейшнаа бүрэн шинэчилж урьд өмнө байгаагүй боломжуудыг нэвтрүүллээ. Одоо нийт гүйлгээний 97% нь дижитал сувгаар хийгдэж, зээл авах, данс нээх, карт захиалахын тулд банк руу явах шаардлагагүй боллоо.
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.