Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчид байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ

ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, ялангуяа Хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл эцэслэн батлагдсаныг онцолж, тус төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ.

Талууд байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба