Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тажик-Киргизийн хил дээр буудалцаан гарч, хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Тажик-Киргизийн хил дээр буудалцаан гарсны улмаас хүний амь үрэгджээ.

Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан энэ хоёр улсын хилийн шугамын зарим хэсэг бүрэн тодорхойлогдоогүй байдгаас зөрчил, мөргөлдөөн үе үе гардаг. Тажикийн эх сурвалжийн мэдээлснээр Тажикийн талаас ирсэн автомашин руу Киргизийн иргэд чулуу нүүлгэснээр мөргөлдөөн эхэлжээ.

Дараа нь хоёр улсын хилийн харуулууд харилцан гал нээсэн байна.

Харин Киргизийн хилийн харуулынхан мэдээлэхдээ тус улсын Баткен, Исфана суурингуудын хоорондох зам дээр Тажикийн хэсэг иргэн хаалт саад босгосон нь мөргөлдөөн эхлэх шалтаг болсон гэнэ.

Буудалцааны үеэр нэг иргэн алагдсан тухай Тажикистаны хилийн албаныхан мэдээлжээ. Үүнээс гадна хоёр энгийн иргэн, 11 хилийн цэрэг шархадсан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард усны нөөцөө булаацалдсан хоёр улсын иргэдийн дунд мөргөлдөөн гарах үеэр нийт 30 хүн алагдаж, үүнээс ч олон хүн шархдаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today