Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2022 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.06.30/

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах УИХ-ын даргын захирамж гарчээ.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу Баасан гарагийн 14:00 цагаас эхлэх товтой байна.

Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх зохицуулалттай.

ЗАХИРАМЖ: