Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний Тээврийн Корпораци ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2022 оны 1 сарын 28
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
 

МЭДЭГДЭЛ

1. Сүүлийн үед бизнесийн сонирхол болон улс төрийн зорилгоор, “Үндэсний тээврийн корпораци” ХХК (ҮТК)-ийг улс төрчидтэй ямар ч үндэслэлгүйгээр холбож манай компанийн нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж, үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна.

“Үндэсний тээврийн корпораци” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь тус бүрдээ 7-12% эзэмшдэг 13 тээвэр зуучлалын компани байдаг бөгөөд тэдгээрийн дотор Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эзэмшлийн, эсхүл оролцоотой ямар ч компани байхгүй юм.

“Үндэсний тээврийн корпораци” ХХК нь Замын-Үүд боомт дахь чингэлгийн тээврийг хийгээгүй, тус тээвэрт ямар ч байдлаар оролцоогүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Өнөөдөр Замын-Үүд дэх чингэлгийн тээврийн зөвхөн төрийн өмчлөлийн компаниуд үнэгүй буюу бага зардлаар гүйцэтгэж байгаа нь бүгдэд илэрхий байгаа.

2. БНХАУ нь “Задгай ачааг чингэлэгт шилжүүлж, автыг төмөр зам руу шилүүлэх” бодлогыг 2019 оны 1 сарын 17-нд зарлаж 2020 оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн шилжүүлэн ачилтын явцад гардаг байгаль орчинд үүсгэдэг тоос шороо, агаарын бохирдол, хорогдлыг шийдэхийн тулд уул, уурхайн бүтээгдэхүүнийг ялангуяа нүүрсийг опен-топ чингэлгээр тээвэрлэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ҮТК Монгол улсын эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортыг дэмжих зорилготойгоор опен-топ чингэлэг тээвэрлэх юниверсал 40 футын тавцант вагоныг ОХУ-аас оруулж ирэн тээвэр гүйцэтгэхээр 2019 оны 9 сараас эхлэн ажиллаж байгаа. Мөн 2021 оны 11 сарын 28-нд задгай хүний гараар ачсан задгай ачаанаас Корона вирус илэрсэнтэй холбоотойгоор Эрээн өртөө хагас вагоноор уул уурхайн бүтээгдэхүүн хүлээн авахыг тодорхойгүй хугацаагаар зогсоож зөвхөн задгай чингэлгээр уул, уурхайн бүтээгдэхүүн хүлээн авах боломжтой гэж зарласан.

Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд нийт 23 галт тэрэг буюу 1150 тавцант вагон задгай чингэлгээр экспортын нүүрсний тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа бөгөөд дан ганц манай вагонууд уул, уурхайн тээвэр гүйцэтгэж байгаа, мөн эдгээр нь ЗТХЯ сайдын эзэмшил гэдэг нь худал мэдээлэл болно. 

Манай компанийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл нь харилцагчид болон компанийн ашиг орлого, улмаар ажил үүргээ шударгаар гүйцэтгэж ирсэн компанийн ажилтнуудын нэр хүнд, өдөр тутмын амьжиргааны эх үүсвэрт сөрөг нөлөөлөл үзүүлж байна. 

Иймд мэдээллийнхээ эх сурвалжийг шалгахгүйгээр дээрх худал мэдээллийг нийтэд анх болон дамжуулан түгээж байгаа asu.mn, ubn.mn, ergelt.mn болон toim.mn  сайтуудыг эх сурвалжаа нягтлах, манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хууль бус үйл ажиллагаагаа зогсоох, залруулга хийхийг шаардаж байна.

Бидний шаардлагыг биелүүлж залруулга хийхгүй бол бид хуульд заасан арга хэмжээг авах болохыг үүгээр мэдэгдэж байна.

“ҮНДЭСНИЙ ТЭЭВРИЙН КОРПОРАЦИ” ХХК

2022 оны 01 сарын 27

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.