Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Өргөн царигийн вагоноор Монголд ирэх импортын ачааг ачих талаар нэгдүгээр сарын 28-нд эцэслэн тохирно

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ачаа барааны татан авалтыг сайжруулах, эрчимжүүлэх талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус нийгэмлэгийн орлогч дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Хатагтай Д.Амарбаясгалан "Эрээн хотын өргөн царигийн парк дээр нэгдүгээр сарын 19-нөөс тав хоногийн хугацаанд ариутгалын иж бүрэн системийг ашиглалтад орууллаа.

Өнөөдөр бидэнд ирсэн мэдээллээр энэ сарын 26-27-нд шилжих 00:00 цагаас эхэлж, галт тэрэг солилцооны ажиллагаанд хэсэгчилсэн хоригийг авч, төмрийн хүдэр, уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхэлнэ гэсэн.

Нэгдүгээр сарын 28-нд Хөх хотын төмөр замын ТУЗ-ийн дарга, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар цахимаар уулзаж, өргөн царигийн вагоноор Монгол Улсад ирэх импортын ачааг ачих үйл ажиллагааг эцэслэн тохирно" гэлээ.