Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталжээ.
Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болж байна.
Ингэснээр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд олон тооны баримт бичиг бүрдүүлж жил бүр зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүй болж буй нь үйлчилгээний чирэгдлийг багасгах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 79 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл:
Журмыг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: ГИХГ