Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Энхсүх: Зөрчил гаргасан бөхчүүдэд нэг удаа уучлал үзүүлэх утгатай хүсэлт гаргасан

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбар холбооноос Монголын үндэсний бөхийн холбоонд хүсэлт гаргажээ.

Хүсэлтийн талаар Монголын үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбар холбооны тэргүүн Г.Энхсүхээс тодруулахад “Зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар Э.Оюунболдыг барилдуулах хүсэлт гаргасан гэж буруу мэдээлсэн байна. Бид зөрчил гаргасан бөхчүүдэд нэг удаа уучлал үзүүлэх утгатай хүсэлт гаргасан” гэв.

Уг хүсэлтэд “Өнгөрсөн онд буюу 2021 он наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан бий. Тухайлбал, бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн улмаас алдаа гарсан нь тун харамсалтай байна.

Монгол Улс Олон улсын допингийн эсрэг конвенцод нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна.

Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100-н жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна…” гэжээ. 

 
Монголын Үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбар холбоо