Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

CROWDFUNDING платформууд дэлхийд ба Монголд

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Танд ямар нэг гайхалтай төслийн санаа орж ирсэн боловч түүнийгээ бүтээж бий болгоход санхүүгийн тусламж хэрэг болоод байна уу? Таны санаа гарааны бизнесийн хөрөнгө оруулалт татахад арай тохиромжгүй, банкнаас зээл авахад шаардагддаг бичиг баримтуудад нийцэхгүй, гэхдээ л нийгэмд тустай, олон хүнд хэрэгтэй зүйлээ заавал бүтээчихмээр санагдаад байгаа бол краудфандинг буюу хамтын санхүүжилтийг сонирхоод үзээрэй.

Хамтын санхүүжилт гэдэг нь ганц л хөрөнгө оруулалтын эх үүсвэрт найдахаас илүүтэйгээр, таны санал санаачилгыг дэмжих бүлэг хүмүүсээс санхүүжилт татаж, хамтын хүчээр шинийг бүтээх, өөрчлөлтийг бий болгох шийдэл юм. Мөн хөрөнгө оруулагч болохоор сонирхож байгаа залууст эрсдэл багатай бөгөөд хөрөнгө оруулалтын талаар мэдлэг, туршлага хуримтлуулах эхний алхам болох юм.

Хамтын санхүүжилтийн амин сүнсийг ойлгуулахын тулд танд крауфандингаар санхүүжилт босгосон нэг сонирхолтой жишээг дурдъя. Ямар нэг хамтлаг банканд хандаад бид аялан тоглолт хийх хэрэгтэй байгаа тул тоглолтын зардлыг мөнгийг зээлэх хүсэлтэй байна аа гэвэл аль нэг банкнаас зээл өгөх болов уу? Бараг л үгүй… Тэгвэл хамгийн анх Мариллион хамтлаг АНУ-аар аялан тоглолт хийх зардлыг фенүүдийнхээ тусламжтайгаар онлайнаар цуглуулснаар энэхүү санаачилга анх гарч байжээ. Түүнээс хойш ихэнх краудфандинг платформууд уран бүтээлчдийг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор үүсэж эхэлсэн.

Цаашлаад зөвхөн дуу хөгжим, гэлтгүй бүтээлч төслүүд, спорт, гарааны бизнес, барилга, үл хөдлөх зэрэг бизнесийн олон төрлийн үйл ажиллагаанд хөрөнгө босгох зориулалт бүхий краудфандинг платформууд нэмэгдсээр ирсэн. Хамтын санхүүжилтийн гол зорилго нь нэг хүсэл тэмүүлэл, үнэт зүйл бүхий хүмүүсийг нэгтгэн санаснаа бүтээх боломжийг олгох юм.

Хамтын санхүүжилтийн томоохон платформуудаас дурдвал:

KICKSTARTER

Краудфандинг дундаа хамгийн том нэрсийн нэг болох KICKSTARTER нь анх 2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдийг хүртэл нийт 211 мянган төсөлд 6.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад байгаа билээ. Хөрөнгө оруулагчдаа эрсдэлээс хамгаалах үүднээс тухайн төсөл нь зорилтот дүндээ бүрэн хүрсэн тохиолдолд л хөрөнгө оруулагч нарын данснаас мөнгийг нь татдагаараа давуу талтай.

Энэхүү платформоос олон шинэлэг санаанууд гараагаа эхэлж байсны нэг нь “Coolest Cooler” юм. Зүгээр нэг аяны хөргөгч биш… блендэр, спикер, цэнэглэгч, лед гэрэл, бөглөө онгойлгогч гэх зэрэг аялал зугаалгад хэрэгтэй бүхнийг нэг дор. Энэхүү санаагаа бодит болгохын тулд KICKSTARTER-аар урамшуулалт хамтын санхүүжилтээр хөрөнгө цуглуулж, хөрөнгө оруулагч нартаа мэдээж бүтээлээсээ бэлэглэсэн…

 

INDIEGOGO

Мөн л адил бүтээлч шинэ санаа, өвөрмөц жижиг бизнесүүдэд боломж олгохыг эрмэлздэг энэхүү платформ нь нийт 235 улсад цар хүрээгээ тэлсэн бөгөөд сар тутамд ойролцоогоор 15 сая хүн зочилж, 19 мянган шинэ төсөл танилцуулагддаг байна. Өмнөх платформоос ялгаатай нь тогтмол бөгөөд уян хатан гэсэн 2 төрлөөр санхүүжилт татдаг. Хэрвээ таны төсөл биеллээ олоход тодорхой мөнгөн дүн хэрэгтэй бол тогтмол санхүүжилтийг сонгож, тухайн дүндээ хүрсэн тохиолдолд л цуглуулсан хөрөнгө оруулалтаа авах боломжтой. Харин тодорхой дүнд хүрэх шаардлагагүй, хэд л бол хэдийг цуглуулах бол уян хатан нөхцөлийг сонгож болдгоороо давуу талтай.

Энэхүү платформын тусламжтайгаар бүтсэн сонирхолтой төслүүд бол “Super Troopers 2”, “Con Man” зэрэг кинонууд юм. Залуучууд дуртай зүйлээ бүтээхийн тулд нэгдэж чаддагийг эдгээр жишээнүүд нотолж байна.

 

GO FUND ME

Нийгэмд тустай аян, сайн дурын ажил, төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зэрэг нийгэмд чиглэсэн ажлуудыг түлхүү дэмждэг энэхүү платформ нь 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 120 сая гаруй хөрөнгө оруулагчдаас 9 тэрбум гаруй хандив цуглуулаад байгаа юм. Ихэвчлэн эмнэлгийн зардал, байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах, жижиг бизнесийг аврах зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулагдсан, хандивын хамтын санхүүжилтийн платформ билээ.

 

Краудфандинг платформ Монголд

Монгол улсад краудфандинг цоо шинэ ойлголт биш юм. Хэдийгээр энэ нэр томьёо ихэнх иргэдийн хувьд шинэ байж болох ч, агуулгын хувьд хамтын санхүүжилтээр бид баялаг бүтээсээр ирсэн. Үүний түүхэн жишээ гэвэл 1991 онд ард иргэдийн цуглуулсан 20 тонн зэсээс бүтсэн Жанрайсиг бурхан, мөн 1995 онд 25.3 сая төгрөгөөр бүтсэн Бөхийн өргөө билээ. Харин илүү ойрын хандивын хамтын санхүүжилтийн жишээ бол “Лантуун Дохио” ТББ-ын санаачилсан “Ид шидийн орон” төсөл юм. Энэхүү төсөлд олон хүмүүс, байгууллага хамт олон итгэл хүлээлгэн дэмжсэн нь тус төслийн бодит зорилго зорилт, хөрөнгө оруулагчдын өмнө нээлттэй шилэн данс, бодит үр дүн зэрэгт тулгуурласан ба тухайн төслийн удирдагчийн нийгэм дэх эерэг байр суурь нь чухал нөлөө үзүүлсэн. Түүний адилаар олон олон нийгэм, эдийн засагт хэрэгцээтэй төслүүдийг дэмжих, сурталчлах, санхүүжилтийг албан ёсны ил тод сувгаар зохицуулах, олон хүнд санхүүжилтийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх зорилгоор Финберри платформыг танилцуулж байгаа юм.

 

FINBERRY ПЛАТФОРМ

 

Олон хүмүүсийн нэгдэл, хамтын хүчээр нийгэмдээ сайн сайхныг бүтээх энэхүү соёлыг Монголдоо түгээхээр шинээр гарч ирж буй энэхүү платформ нь бодит үр дүн бүхий, нийгэм, эдийн засагт өгөөжтэй төсөл санаачилгуудыг хүлээн авч, олон нийтэд танилцуулан, санхүүжилтийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

FinBerry платформ нь зээлийн (барьцаатай болон батлан даалттай), урамшуулалт, хандивын гэсэн 3 төрлийн хамтын санхүүжилтийг санал болгож байгаа юм. Зээл болон урамшуулалт санхүүжилтийн хувьд төслийн онцлогоос хамааран цуглуулсан санхүүжилтээ авах эсэхээ гэрээгээр тохиролцох бол хандивын төслийг зорилтот дүндээ хүрсэн эсэхээс үл хамааран санхүүжүүлэх, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаандаа шууд хөрөнгө оруулах боломжтой байна. Эхний ээлжид зээл болон хандивын санхүүжилтийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хэрэв танд ямар нэг шинэлэг төслийн санаа, нийгмийн сайн сайхны төлөөх шийдэл байгаа бол, эсвэл өөрийн чин сэтгэлээсээ дэмждэг зүйлдээ хувь нэмрээ оруулмаар байвал, инновацад хөрөнгө оруулж, түүнээсээ ашиг хүртэхийг хүсвэл, магадгүй зүгээр л хөрөнгө оруулалтын ертөнцөд хөл тавихыг хүсвэл удахгүй мэндлэх FinBerry шинэхэн платформыг сонирхоорой.  

#ФинБерри

#Санхүүгийнүржимс #Хөрсөөбэлдье

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.