Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудаас өнгөрсөн хоногт Өмнөговьд хамгийн олон тохиолдол батлагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр COVID-19 халдварын шинээр илэрсэн тохиолдлын тоог мэдээлэхдээ PCR шинжилгээний хариуг үндэслэдэг.

Тэгвэл өнгөрсөн хоногт PCR-аар батлагдсан дотоодын халдварын 65.7 хувь нь Улаанбаатарт, 34.2 хувь нь буюу 716 нь орон нутагт илэрчээ.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Өмнөговь аймагт хамгийн олон буюу 167 тохиолдол бүртгэгджээ.

Мөн Архангайд 95, Дорноговьд 78, Орхонд 87 тохиолдол шинээр илэрсэн байна.

Харин Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Төв аймагт PCR шинжилгээгээр батлагдсан халдвар байхгүй байгаа бол бусад аймагт 50-аас доош тохиолдол илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 243,151, орон нутагт 185,676 халдварын тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Улаанбаатар хот болон аймгуудын халдварын нөхцөл байдал: