Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ямар төрлийн согтууруулах ундаа коронавирусийн халдвараас хамгаалахад тустайг судалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэсэг эрдэмтэд ямар төрлийн согтууруулах унаа коронавирусийн халдвараас хамгаалах нөлөөтэйг судалж, үр дүнг нь “Frontiers in Nutrition” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Шэнжэн хотын анагаах ухааны судлаачид Их Британийн Био банкны мэдээллийн сангаас дунджаар 69 настай 473,957 хүний эрүүл мэндийн өгөгдлийг судалгаандаа ашигласан байна. Тэдгээрийн 16,559 нь коронавирусийн халдвар авсан түүхтэй хүмүүс байжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэдэггүй, хэрэглэдэг байсан гэсэн гурван ангилалд хувааж, бас уух давтамжаар нь долоо хоногт гурваас дээш болон доош, огт уудаггүй гэж ангилсан байна.

Их Британийн эрүүл мэндийн байгууллага долоо хоногт 14-өөс бага нэгжээр хэмжигдэх согтууруулах ундаа хэрэглэхийг иргэддээ зөвлөдөг. Тухайлбал жижиг хундагатай дарсыг 1.5 нэгж, спиртийн орц багатай аяга шар айргийг 2 нэгж зэргээр хэмждэг байна.

Хятадын эрдэмтдийн судалгаагаар улаан, цагаан дарс, шампайн дарс хэрэглэх нь коронавирусийн эрсдэлээс сэргийлдэг гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайлбал “зөвлөмжид заасан хэмжээнээс илүү буюу хоёр дахин илүү улаан дарс”, “зөвлөмжийн хүрээнд долоо хоногт 1-2 хундага хатууруулсан дарс”, “зөвлөмжид зааснаас олон давтамжтайгаар цагаан болон шампайн дарс” уух нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг гэж дүгнэсэн байна.

Харин шар айраг, жимсний архи (cider), хатуу архи нь уух хэмжээ, давтамжаасаа үл хамааран коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоожээ.

Гэхдээ ямар ч төрлийн согтууруулах ундааг ямар ч хэмжээ, давтамжтай хэрэглэх нь Covid-19 өвчнөөр нас барах эрсдэлтэй шууд хамааралгүйг тогтоосон байна.

 

Эх сурвалж: Russia Today