Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн цуврал барилдаанууд

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг МҮБХ-ноос танилцууллаа.

  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.
Түүнчлэн нэгдүгээр сарын 16-нд болох гэж байгаад цуцлагдсан Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" барилдаан үзэхээр тасалбар авсан хүмүүс www.ticket.mn -ээр захиалж авсан бол 90001800 утас руу холбогдож, Бөхийн өргөөний касснаас авсан бол тасалбараа барьж ирээд буцаалт хийх боломжтойг мэдээлжээ.