Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин биш, вирусийн халдвар эр хүний үр тогтоох чадварыг бууруулдаг нь АНУ-д явуулсан судалгаагаар тогтоогджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Вакцины талаар олон нийтийн дунд тарсан цуурхалд хариу өгөх зорилгоор АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн хосуудын үр тогтоох чадварын талаар нэгэн судалгааг санхүүжүүлэн хэрэгжүүлжээ.

Бостоны их сургуулийн эрдэмтэд 2,000 гаруй хосыг судалгаандаа оролцуулахад вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй хосуудын хооронд нөхөн үржихүйн тал дээр төдийлөн ялгаа харагдаагүй байна.

Харин эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг эхлэхээс өмнө 60 хоногийн дотор эрэгтэй нь коронавирусийн халдвар авсан бол тухайн мөчлөгт үр тогтоох чадвар 18 хувиар буурч байгааг тогтоожээ.

Биеийн халуун нэмэгдэхэд эр бэлгийн эсийн тоо буурдаг. Тиймээс коронавирусийн халдвар авсан хүнд халуурах шинж тэмдэг илэрдэг нь үр тогтоох чадварыг бууруулах гол шалтгаан байж болзошгүй гэж эрдэмтэд тайлбарлажээ.

“Энэхүү судалгааны үр дүн хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосуудад сайн мэдээ болж байна. Бас эмч нар өвчтөнүүддээ өгөх баталгаатай мэдээлэлтэй болж байгаа нь чухал ач холбогдолтой” гэж судалгааг санхүүжүүлсэн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн хүүхдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн төвийн захирал Дайана Бианки хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Tribune News Service