Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинбаяр: Вакцины III тунг хийлгээд 14 хоносон бол халдвар авахгүй байх боломж 75% байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр өмнө нь коронавирусийн халдвараар өвчилсөн ч дахин халдвар авах эрсдэлтэйг санууллаа.

"Эрсдэлтэй бүлгийн хүн амд бага насны хүүхдүүд, нэмэлт тунд хамрагдаагүй хүмүүс орж байна"

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Вирус мутацлагдаж, шинэ хувилбар үүсгэх болгондоо эрсдэлийг, ялангуяа дахин халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Тиймээс өмнө нь альфа болон дельта хувилбараар өвчилсөн ч дахин Омикрон хувилбараар өвчлөх эрсдэлтэй.

Давтан халдварын тухайд, шинж тэмдэгтэй бол 45-89 хоногийн дараа, шинж тэмдэггүй бол 90 хоногийн дараа өөр хувилбараар халдвар батлагдсан бол түүнийг давтан халдвар гэж тодорхойлж байгаа.

Эрсдэлтэй хүн амд өмнө нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй, өндөр настан, хавсарсан эмгэгтэй хүн амыг оруулж байсан бол одоо дээрх хүмүүсээс гадна бага насны хүүхдүүд нэмэлт тунд хамрагдаагүй хүн амын бүлгийг нэмж тодорхойлсон байна" хэмээлээ.

"III тунг хийлгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол халдвар авахгүй өвдөхгүй байх боломж 75 хувь байна"

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "Дэлхий нийтэд

  • вакцин огт хийлгээгүй хүн Омикрон хувилбараар өвчлөх магадлал 100 хувь,
  • хоёр тун вакцин хийлгээд зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь байна.

Харин гурван тун хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдах буюу шинж тэмдэгтэй хэлбэрээр өвчлөхгүй гэсэн үг.

Мөн өмнө нь өвдсөн хүн энэ хувилбараар дахин өвчлөх боломжтой. Тиймээс л бид хоёр тун вакцин хийлгээд гурваас дээш сар өнгөрсөн бол гурав дахь тунг хийлгэхийг зөвлөж буй.

Вакцины гурав дахь тунг хийлгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь халдвар авахгүй өвдөхгүй байх боломжтой. Мөн гурван тун хийлгэсэн хүмүүс халдвараар өвчилсөн ч хүндрэхгүй байх боломжтой гэсэн судалгаа мэдээлэл бий" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/443541814120648