Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь юу гэхээр ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга н.Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа" гэв.