Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Премиум зэрэглэлийн Stokke хүүхдийн тавилгын брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр Зайсан скуэрийн 2 давхарт нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Норвегийн алдарт Stokke брэнд нь 1932 оноос хойш дэлхийн өндөр шаардлагад нийцэж, аав ээжүүдийн өдөр тутмын амьдралд нь хамгийн сайн туслагч болж, өхөөрдөм үрсийг өсөж, том болоход нь дэмжлэг болдог хүүхдийн хэрэгслүүдийг үйлдвэрлэгч шилдэг брэнд Монголд албан ёсоор энэ сард нээлтээ хийлээ.

 

Энэхүү брэнд нь хүүхдийг яг л том хүний адил хоолны ширээнд ая тухтай суулгах арга замыг хайн 1972 онд Tripp Trapp хэмээх өндөр намыг нь тохируулах боломжтой сандлыг зохион бүтээсэн анхны компани юм.

Stokke брэндийн олон төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүд дунд цэвэр модон сандлууд, хүүхдийн тэрэг болон эвхэгддэг ванн зэрэг нэн чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд бүгд хүссэн өнгө дизайн, төрлөөрөө худалдаалагддаг билээ.

Тиймээс ээж, аавууд маань хүүхдэдээ шаардлагатай эд зүйлийг эндээс иж бүрнээр нь нэг дороос авах боломжтой юм.

Хэзээд ч эрэлттэй байх скандинав дизайн

Функционал байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн скандинав хэв маягийг баримталдаг Stokke брэндийн сандал, ор, ширээ, тэрэг, чемодан зэрэг хэрэгсэл болон олон төрлийн аксесуарууд нь энгийн атлаа чамин дизайнтай юм.

 

Чанартай материал

Хүүхдийн хэрэглэх аливаа эд зүйлийн чанар, эдэлгээ, хийц, материал зэрэг нь зөвхөн хүүхэд төдийгүй бүхэл бүтэн гэр бүлийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Үүнтэй санал нийлдэг Stokke брэндийн хамт олон хэрэглэгчдэдээ зориулж биед харшлахгүй, хэлбэр дүрсээ алдахгүй, гаднын нөхцөл байдалд тэсвэртэй, мөн олон арван жилийн дараа ч үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх боломжтой бүтээгдэхүүнүүдийг олон жилийн туршлага, судалгааны ард гарсан чанартай материалаар урлан хүргэхийг зорьдог билээ. Мөн Stokke брэнд байгальд ээлтэй үйлдвэрлэл болон тогтвортой байдлыг эрхэмлэн, ямар ч хортой бодис агуулаагүй, орчин тойронд хор хөнөөл учруулахгүй органик бүтээгдэхүүн урлаж байгаа нь гайхалтай.

 

Таны хүүхдийг хаана ч, хэзээ ч аюулгүй байлгах шийдэл

Брэндийн бас нэгэн голчлон анхаардаг зүйл бол энхрий бяцхан үрсийн эрүүл саруул, аюулгүй байдал. Тиймдээ ч Stokke брэнд олон улсын хамаарах байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чанарын хэрэгслүүд зохион бүтээж, бяцхан гэр бүлийн гишүүнийхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжийг олгодог юм.. Түүнчлэн Stokke брэндийн үйлдвэрлэдэг бүх хэрэгслүүд хүний биед, тэр тусмаа хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг BPA буюу пластик резинийг үйлдвэрлэхэд ашигладаг үйлдвэрийн химийн бодис агуулаагүй гэдгээрээ онцлог юм.

 

Хүүхдийн ор / STOKKE® SLEEPI™

Хором мөч бүр өсөж томорч, хөгжиж байдаг бяцхан үрстэй хамт өсдөг Sleepi ор тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Sleepi Mini, Sleepi Junior болон Sleepi Bed гэх гурван төрлийн хэмжээтэйгээр борлуулагддаг энэхүү ор нь авсаархан дизайн, 360 градус саадгүй эргэлдэх дугуйн ачаар айл гэрийн аль ч өрөөнд байрлах боломжтой. Мөн 100% царс модоор хийгдсэн уг ор нь бүхий л дуу авиаг шингээж, хүүхдийг ая тухтай тайван нойрсоход нь тусална.

 

Хүүхдийн тэрэг / STOKKE® XPLORY®

Red Dot Design Award тэмцээнээс 2021 оны шилдэг дизайнтай бүтээгдэхүүнээр тодорсон домогт Xplory X хүүхдийн тэрэг. Ээж, аавуудад зориулсан цүнх, хүүхдийн тав тухтай байдлыг хангах суудал, хоёр эсрэг тал руу харах боломжтой сандал зэргээс бүрдэх энэхүү тэрэг нь орон орны хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байна. Мөн Stokke брэндийн хүүхдийн тэрэгнүүд нь гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, байгаль гээд хаана ч хэрэглэхэд хялбар, авсаархан байж, тав тухыг хангах юм.

Хүүхдийн аяллын чемодан/ JETKIDS™ BY STOKKE®

Хэдий бага хэмжээтэй харагдах ч дотроо багтаамж сайтай уг өнгөлөг чемодан нь хүүхдийн сандал, хөлийн түшлэг, эсвэл ор болж хувирах олон үйлдэлтэй. Мөн олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) гаргасан онгоцны кабинд зөвшөөрөгдсөн ачааны стандартад бүрэн нийцсэн тул хүүхэд тань Jetkids чемодантай санаа зоволтгүй хүссэн газар луугаа аялах боломжтой.

 

EDES Trading LLC.

Хаяг: Зайсан Скуэр төв, 2 давхар

Утас: +976 77777763

Instagram: @edestrading

Facebook: EDES Trading

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.