Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2020 онд зарим өрхийн мөнгөн орлогын 63%-ийг халамж, тэтгэвэр, тэтгэмж эзэлсэн байна

Р.Оюун, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж хүртэгчдийн тоо 2018 онд 1.9 сая байсан бол 2020 онд 2.36 сая, 2021 онд 2.55 сая хүн болжээ. Улсаас халамж авагчдын тоо жил ирэх тусам ийнхүү нэмэгдсэнийг цар тахалтай холбон тайлбарлаж байна. 

Тэгвэл 2020 онд цар тахалтай холбоотойгоор халамж, дэмжлэг нэмэгдэх үед зарим өрхийн мөнгөн орлогын 63 хүртэл хувийг халамжийн мөнгө эзэлжээ. 

2018 онтой харьцуулахад 2020 онд өрхийн нийт орлого 12 хувиар өсжээ. Энэ өсөлтийг задалж харвал 

  • Хөдөлмөр эрхлэлтийн орлого 7% өссөн бол
  • Мөнгөн шилжүүлгийн орлого 35% өсжээ. 

График 1. Нэг өрхийн сарын дундаж орлого, эх үүсвэр (улсын дунджаар)

Өрхүүдийн мөнгөн орлогод эзлэх тэтгэвэр тэтгэмжийн хувийг тооцож харвал хамгийн бага буюу 300,000 хүртэл мөнгөн орлоготой өрхийн халамжийн мөнгө уг орлогын 40%-ийг бүрдүүлж байгаа бол 300-500 мянган төгрөгийн орлоготой өрхийн мөнгөн орлогын 63 хувийг тэтгэвэр, тэтгэмж эзэлжээ. 

График 2. Мөнгөн орлогын бүлэглэлт, түүнд эзлэх тэтгэвэр, тэтгэмжийн хувь