Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гана улсад тэсэлгээний бодис ачсан автомашин мотоциклтой мөргөлдсөнөөс асар хүчтэй дэлбэрэлт болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн үд дунд баруун Африкийн Гана улсын нийслэл Аккрагаас баруун зүгт 300 км зайтай оршдог уул уурхайн бүс нутагт асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хүний амь нас, эд хөрөнгийн ихээхэн хохирол учирсан байна.

Уул уурхайд ашигладаг тэсэлгээний бодис ачиж явсан автомашин мотоциклтой мөргөлдсөний улмаас уг дэлбэрэлт болсон байна.

Дэлбэрэлтийн дараа зам дээр асар том тогоо үүсэж, хавь ойрын 500 орчим байшин барилга нуржээ. Амиа алдсан хүний тоог одоогоор 17 гэж тогтоосон ч цаашид нэмэгдэх нь тодорхой байна.

Нийтдээ 57 хүн шархдаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ.

 

Сошиал сүлжээнд нурсан байшингийн балгаснууд, амиа алдсан хүмүүсийн биеийн хэсэг, цогцосны дүрс зургууд тарсан байна.

Гана улсын ерөнхийлөгч Нана Акуфо Аддо энэ ослыг “дэндүү харамсалтай явдал” гэж нэрлэжээ.

Нурсан байшин барилгад дарагдсан хүмүүсийг олж илрүүлэх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Дэлбэрэлтээс 10 минутын өмнө галд автсан автомашины жолооч ойр орчимд байсан иргэдийг яаралтай зугтахыг анхааруулан хашхирч байсныг гэрчүүд мэдээлжээ.

Ачааны машин тус улсын Чирано алтны уурхайд тэсэлгээний бодис хүргэхээр явж байсан байна. Уг уурхайг Канадын Торонтод төвтэй Kinross компани эзэмшдэг ажээ.

Kinross компанийн төлөөлөгч уурхайгаас нь 140 км зайд хүчтэй дэлбэрэлт болсныг баталсан байна.

 

Эх сурвалж: The Guardian