Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэл хотоос гадна Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад халдварын тоо нэмэгдэж байна"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Тохиолдлын тоо нийслэл хотоос гадна Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад нэмэгдэж байгаа.

 

ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг цуглуулан тандалт судалгаа хийж байгаа бөгөөд ажлын байр гэр бүлээс халдвар авах тохиолдлууд өндөр байна. Үйлчилгээний газрууд, эмнэлэг, нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа халдвар авсан хүмүүс 60 гаруй хувьд хүрлээ. 

Омикроны халдварын тархалттай зэрэгцээд томуу, томуу төст өвчний таван төрлийн вирус орчилд орсон байгаа. Тиймээс иргэд маань вакцины дархлаа сэргээх тунд идэвхтэй хамрагдах, Цагаан сарыг зөвхөн гэртээ тэмдэглэх шаардлагатай байна. 

Хувилбарын тандалтын мэдээллээс харвал, энэ долоо хоногийн Даваа гарагийн байдлаар нийт тохиолдлын 91 хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа" хэмээн ярилаа.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/443541814120648