Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

07:00 цагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн ажилтай танилцана.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд

11:00 цагт Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийнэ.

Новотел зочид буудалд

11:30 цагт Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаярын "Монгол ба Япон XX-XXI зуунд: "Гуравдагч хөрш"-ийн харилцааны түүх" номын нээлт болно.

11:30 цагт Иргэн О.Энхмаа Тахилтын эмнэлгийн төсөв, Түлэнхийн эмнэлгийн асуудлаар шаардлага хүргүүлнэ.

Цахимаар

14:00 цагт “Глоб Интернэшнл төв” ТББ-аас “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” цахим хэлэлцүүлэг зохион байгуулна.