Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Адуу хулгайлаад нядалж, борлуулсан этгээдүүдийг эрэн сурвалжлан олж тогтоожээ 

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Адуу хулгайлаад нядалж зарсан 35-45 насны А, Б нарыг эрэн сурвалжлан олж тогтоосон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд таван тооны адууг нядлан зарсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна.

Хэргийн холбогдогч А нь урьд хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэргүүд үйлдсэн гурван удаагийн ял шийтгэл эдэлж байжээ. Гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн дөрвөн удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл. Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.олон тооны мал хулгайлж;
  • 2.2.бүлэглэж;
  • 2.3.улсын хилээр нэвтрүүлж;
  • 2.4.машин механизм ашиглаж;
  • 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;

2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

  • 3.Энэ гэмт хэргийг:
  • 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.