Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Амарсанаа: Халдвар авсан иргэдэд антибиотик өгч байгаа нь буруу. КОВИД-19 нь вирус болохоос бактери биш

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэлийн АН-дарга Э.Бат-Үүлийг хорьсон талаар, нийслэлийн агаарын бохирдол болон хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган завсарлалаа. Намрын чуулганы хугацаанд АН-ын бүлэг хэрхэн оролцсон болон энэ хугацаанд хэлэлцэн баталсан хуулиуд, парламентын үйл ажиллагаан хийсэн дүгнэлт судалгааг ирэх долоо хоногийн мэдээллийн цагаараа танилцуулна” гэв.

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “АН-ын зүгээс энэ намын угшилтай улс төрийн өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бид огт өмөөрөхгүй, шалгуулах ёстой гэж үздэг.

Хоёрдугаарт, үзэл санаа нь эрх баригчдад таалагддаггүй хүмүүсийг хавчин гадуурхаж, шалгаж мөрдөн, нэр хоч зүүлгэж гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан нийгэмд буруу ойлголт өгдөг асуудал байсаар байна. Тиймээс бид нэр бүхий хүмүүс болон М.Энхсайхан зэрэг хүмүүсийг үзэл санааны хоригдол гэж үзэн олон улсын байгууллагуудад мэдээл хүргүүлсэн байдаг.

Э.Бат-Үүл даргын хувьд намын зүгээс асуудалд маш тайван хандаж байсан. Яагаад гэвэл энэ хүн тендерийн асуудалд оролцоогүй. Гэтэл хэвлэлийнхэн тэр хүнийг хүүхдэдээ тендер авч өгсөн мэдээл суртал явуулж байсан. Гэхдээ үнэн мөнийг шүүх шийднэ гэж бид хүлээж байсан ч хөөн хэлэлцэх хугацаа дуусан дараа ял оноосон.

Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын нэр дээр бид шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн” гэлээ.  

АН-ын дарга С.Эрдэнэ: Э.Бат-Үүл даргад оноосон шүүхийн шийдвэрийн тухайд гэм буруу нь тогтоогдсон уу, хөөх хэлэлцэх хугацаа дууссан уу гэдэг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тодорхой болох ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу хуулийн хугацаа дуусчихсан хэр нь шүүхийн шийтгэх тогтоол гараагүй байна.

Бид шүүхийн албан ёсны шийдвэр гарсны дараа дараагийн асуудлыг ярих болно.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Амарсанаа “Ковидын тархалт маш хурдтай явж байна. Үүнээс бол эмнэлгийн эмч, ажилтнууд олноороо халдвар авч байна. Өөрөөр хэлбэл, халдвартай эмч, сувилагч нар ажлаа хийгээд явж байна. Тиймээс халдвар авсан эмч сувилагч нарыг хэрхэн ажиллуулах зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна.

Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагчид ямар урамшуулал олгохыг тодорхой болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, халдвар авсан иргэдэд толгой дараалан антибиотик өгч байна. КОВИД-19 нь вирус болохоос биш бактери биш. Антибиотик нь зөвхөн бактерит үйлчилдэг. Ялангуяа дельта, омекрон хувилбарт нөлөөлөхгүй. Маш олон иргэн вирусийн халдвараас гадна антибиотикийн хордлогын нөлөөнөөс үүдэлтэй элэг, бөөрний өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Тиймээс антибиотикийг хавтгайруулан хүн болгон олгохгүй байхад анхаарах хэрэгтэй байна" гэлээ.