Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас гэртээ хянагдаж буй иргэний тоо сарын дотор 10 ДАХИН нэмэгдэв

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд өнөөдөр коронавируст халдварын 3,119 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 

Мөн тус яамнаас өгсөн мэдээллээр коронавируст халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж буй болон гэртээ хянагдаж буй иргэний тоо өнөөдрийн байдлаар 56,920 болжээ.

Энэ нь өмнөх өдрөөсөө 6,184-өөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн тоог сарын өмнөхтэй харьцуулбал, 

  • гэртээ хянагдаж буй иргэний тоо 10 дахин
  • эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэний тоо дөрөв дахин нэмэгджээ. 

2021 оны арванхоёрдугаар сарын 20-н болон 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн мэдээллүүд