Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн хийн өрөө Газпромд төлж чадаагүй Молдов улс онц байдал зарлав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Газпром компаниас өр төлбөрийн талаар анхааруулга ирсний дараа Молдов улсын засгийн газар улс орондоо 60 хоногийн онц байдал зарлажээ.

Өчигдөр ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ Молдовын ерөнхий сайд Наталья Гаврилица “Шийдвэр гарсан. Одоо парламентаар батлуулна. Үүний дараа онц байдлын хороо иргэдийн хийн хэрэглээг тасалдуулахгүй байх бүх арга хэмжээг авч эхэлнэ” гэж мэдэгдсэн байна.

Газпром тус улсын засгийн газарт байгалийн хийн үлдэгдэл төлбөрөө нэгдүгээр сард төлж барагдуулахгүй бол нийлүүлэлтээ зогсооно гэж анхааруулжээ.

Хариуд нь Молдовын засгийн газар өрөө шат дараатай хэсэгчилж төлөх саналыг Газпромд тавьсан тухай шадар сайд Андрей Спыну хэлсэн байна.

“Молдовагаз компани нэгдүгээр сарын 20-нд багтаан урьдчилгаа $38 саяыг төлнө. Үлдсэн $25 саяын төлбөрийг хойшлуулах саналыг Молдовагаз Газпромд тавиад байна” гэж Спыну мэдэгджээ.

Байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Газпромд өрөө төлөх боломжгүй болоод байгааг Молдовагазын тэргүүн Вадим Чебан өмнө нь мэдэгдэж байсан юм.

Молдов өнгөрсөн оны аравдугаар сард мөн эрчим хүчний хямралд орж, улс орон даяар онц байдал зарлаж байжээ.

Тухайн үед Молдовагаз, Газпром компаниуд төлбөрөө сар бүр төлж байх нөхцөлтэй таван жилийн хий нийлүүлэх гэрээ байгуулаад удаагүй байсан юм.

 

Эх сурвалж: Russia Today