Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн инфляц 30 жилийн дээд түвшинд хүрлээ

ikon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Их Британийн инфляц өнөөдөр зарлагдлаа. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсад үнийн өсөлт 5.4% хүрсэн нь 1992 оны 3 дугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтийг давсан бөгөөд зах зээлд оролцогчид Английн төв банкны 2-р сарын 3-нд болох бодлогын уулзалтын шийдвэрийг анхааралтай хүлээж, ажиглаж байна.

Үнийн өсөлт эрчимжиж байгаагаас үүдэж Английн төв банк 12 дугаар сард бодлогын хүүгээ 15 суурь нэгжээр өсгөж 0.25% хүргэж байсан юм. Ингэснээр цар тахлын үед бодлогын хүүгээ өсгөсөн анхны томоохон төв банк болж байв. Гэвч инфляц ийнхүү эрчимтэй байгаа нь дахин хүүгээ өсгөх арга хэмжээ авч магадгүй гэх хүлээлтийг нэмэгдүүллээ.

CNBC агентлагийн мэдээлснээр түлш шатахууны үнийн огцом өсөлт, эрэлт сэргэсэн ч нөгөө талд нийлүүлэлтийн сүлжээнд саатал учирсан нь үнэ өсөх гол шалтгаан болсон байна.

Дэлхий даяар дээрх шалтгаануудын улмаас инфляц өндөр түвшинд хүрээд буй. Тухайлбал

  • АНУ-ын инфляц өнгөрсөн сард 7% хүрсэн нь 1982 он буюу сүүлийн 40 орчим жилийн дээд түвшин болсон.
  • Азийн томоохон эдийн засгуудаас БНСУ-ын төв банк эрчимтэй өсөж буй инфляцыг хазаарлахын тулд хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 1.25% буюу хүргээд байна. Тус улсад инфляц 2021 онд 2.5 хувь байсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин юм.

 

Эх сурвалж: CNBC