Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Төмөр замын өргөн царигаар ачаа тээвэрлэх асуудал шийдэгдвэл өдөрт дунджаар 350 вагон орж ирнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төмөр замын өргөн царигаар ачаа бараа тээвэрлэх санал Монгол Улсаас БНХАУ-ын талд тавьсан талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.

Одоогоор БНХАУ-ын талаас хариу хүлээж байгаа аж. Хэрэв нааштайгаар шийдэгдвэл "Өдөртөө дунджаар 350 вагон орж ирнэ. Үүний зэрэгцээ авто замаар чингэлэгт тээвэр зэрэг явбал Эрээн-Замын-Үүдтэй холбоотой асуудал ерөнхийдөө цэгцрэх боломжтой.

Эрээний талд 935 чингэлэг байснаас өнөөдрийн байдлаар 470 орчмыг татан авсан гэсэн мэдээ ирсэн. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт багтаагаад татан авч дуусгана" хэмээн тэрбээр мөн дурдсан юм.