Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Стандарт тогтоосон 11 жил

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 1 сарын 21
Сурталчилгаа

Санхүүгийн салбарт нийт 90%-ийг банк санхүү, 3%-ийг хөрөнгийн зах зээлийн байгууллагууд эзэлдэг гэсэн тооцоолол бий. “Хөрөнгийн зах зээл бол баячуудын тоглоом”, “угаасаа залилан, шал худлаа”, “бараг л сүлжээний бизнесээс ялгаагүй” гэх мэт буруу ойлголтууд нийгэмд давамгайлсаар л...

Тиймээс хөрөнгийн зах зээл дээр манай байгууллага дээрх бүгдийг стандартын хүчээр засаж сайжруулах үйлсэд зүтгэсээр өдгөө 11 жилийн ойтойгоо энэ оны 1 сарын 24-ний өдөр золгох гэж байна.

 

"Стандарт инвестмент ҮЦК" ХХК нь анх 2011 онд байгуулагдсан бөгөөд үнэт цаасны зах зээлд

  • Брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерын мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг;
  • Монголын хөрөнгийн биржийн болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага юм.

Бид технологи, инновац, хүсэл зорилгоо өөрсдийн зүг чигээ болгон 2011 оноос хойш тууштай ажиллахдаа,

 
  • 2017 онд үнэт цаасны анхны онлайн арилжааны систем болох “Цахим данс” системийг санаачлан хөгжүүлсэн;
  • 2017 онд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос шилдэг андеррайтерын компани;
  • 2018 онд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТОП 5 андеррайтерын нэг;
  • 2019 онд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилдэг Брокерийн компаниар тус тус шалгарч байсан түүхтэй.

(2021 оны 1 сарын 18-ны байдлаар) Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт 54 үнэт цаасны компаниудаас  анхдагч зах зээлийн арилжаанд эхний 7-д, хоёрдогч зах зээлд эхний 8-д, андеррайтерын үйл ажиллагааны идэвхээрээ 13-т тус тус жагсаж байна.

Өнгөрөгч жилүүдэд биднийг дайран сорьсон тахал өвчний нөлөөллөөр хөрөнгийн зах зээлийн үнэ цэн, мөн чанарыг дэлхий даяар ойлгож эхэлсэн. Иймд иргэдийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгийг дээшлүүлэх нэн шаардлагатай юм.

 

Үүнтэй холбоотойгоор 2022 онд бид иргэдийн санхүүгийн боловсролыг түгээх олон нийтэд зориулсан сургалт хөтөлбөрүүдийг өөрсдийн эрхлэн гаргасан “Хувьцааны цагаан толгой” номоороо дамжуулан зохион байгуулах болно. Мөн гадаад арилжааны тусгай зөвшөөрлийн эрх авах, арилжааны төлбөр тооцоог хялбаршуулах зэргээр үйлчилгээгээ илүү сайжруулах ажлуудыг энэ ондоо төлөвлөөд байна.

Цаашдаа ч бид өнөөдрийн мөрдөгдөж тогтсон стандартыг өдөр ирэх бүрд улам дээшлүүлэн тогтоох гэсэн зорилгоо ямагт санан, хичээнгүйлэн ажиллах болно.

11 жил хамтдаа байсан харилцагч нартаа баярлалаа.

Хүндэтгэсэн,
“Стандарт Инвестмент ҮЦК” ХХК

Улаанбаатар хот

2022 он

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.