Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхээр оргил үедээ хүрч, тохиолдлын тоо 50,000 давна"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн. 

Мөн тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна. Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянган хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ. 

Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Гэхдээ халдварын оргил үед хойшилно. Орны ачаалал буурах эерэг нөлөөтэй" гэдгийг хэллээ.