Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"КОВИД-19 халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй 0-11 насныхан байна"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 395 хүн хэвтэн эмчлүүлж байгааг тус төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Эрсдэлтэй, хүнд, хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг ХӨСҮТ хүлээн авч, эмчилж байгаа. Манай өвчтөнүүдийн 10 орчим хувь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 30 хувь нь хүнд, нэн хүнд хүмүүс байна. Хүнд, нэн хүнд хүмүүсийг харвал хавсарсан эмгэгтэй, өндөр настай хүмүүс байгаа юм. 

Өмнөх хувилбартай харьцуулахад хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэх нь нэмэгдсэн. КОВИД-19 халдвараар өвчилж буй хүмүүсийн 21 хувь нь 0-18 насны хүүхдүүд байгаа бол хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй буюу 0-11 насныхан байгаа. Гэхдээ хүүхдүүд хатгаа болж хүндрэх нь цөөн байна" хэмээн хэллээ.