Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖ-ын дэд сайдаар Б.Тулгыг бус Г.Түвдэндоржийг томилохоор болжээ 

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Г.Түвдэндоржийн хувийн архиваас авав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:34 2022/01/18

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж дөнгөж сая шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилохыг дэмжжээ. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт

Дээрх томилгоонуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах аж. 

Харин Б.Тулгын хувьд өмнө нь яригдаж байсан томилгооны саналаас татгалзсан гэх мэдээлэл байна.  

16:47 2022/01/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилуулахаар УИХ-д танилцуулав

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томилсон байна. 

Харин тус яамны дэд сайдыг Засгийн газрын маргаашийн хурлаар томилохоор болжээ. 

МАН-ын удирдлагын түвшинд Б.Тулгыг БОАЖ-ын дэд сайдаар томилохоор тохиролцсон байна. 