Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн эндэгдэл өмнөх оноос ГУРАВ дахин нэмэгджээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эхийн эндэгдлийн харьцаа (100,000 амьд төрөлтөд ногдох) 2021 онд 95 болж, өмнөх оноос 65 (3.1 дахин)-аар нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Тодруулбал, улсын хэмжээнд 2021 онд 71.2 мянган эх амаржсан нь өмнөх оноос 4.5 мянга (6%)-аар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 76 хувь нь зургаа, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оноос 2.5 нэгж хувиар өсжээ. Нийт амаржсан эхчүүдийн 206 (0.3%) нь гэртээ төрсөн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд нийт 71.7 мянган хүүхэд төрж, өмнөх оноос 4.6 (6%) мянгаар буурчээ. Нийт төрсөн хүүхдийг сараар харахад долдугаар сард хамгийн их буюу 6.4 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 5.3 мянган хүүхэд төрсөн байна.