Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын тухай хуулийн төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахаар таван хоногийн завсарлага өгөв

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/aCbZKp51i3/

Уг хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Б.Бат-Амгалан нар санаачилжээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр "Уг хуулийн төсөлд нийтийн орон сууцны доорх болон орчны газрын орон сууц өмчлөгчдөд нь хувь ногдуулж хязгаартайгаар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан. Өнөөдрийг хүртэл газар болон тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн бүртгэл тусдаа байдаг. Өөрөөр хэлбэл, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл тусдаа байдаг.

2020 оны байдлаар 7,444 нийтийн зориулалттай орон сууц, 335,587 орон сууц өмчлөгч байдаг гэдэг судалгаа гарсан байна. Эдгээр 7,444 орон сууцны нийтийн эзэмшлийн газраас 518 нь сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд байдаг бол 640 СӨХ орон сууцны доорх газрыг нь эзэмшдэг.

Орчны газар гэдэгт тухайн орон сууцны оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол зэрэг багтдаг.

СӨХ нь орон сууцны доорх газрыг ашиглах эрхтэй этгээд мөн үү. Манайхаас бусад аль ч улс оронд СӨХ нь орон сууцны доор газрыг эзэмших эрхгүй байдаг. Яагаад гэвэл СӨХ хуулийн этгээдийн эрхгүй. Өөрөөр хэлбэл, оршин суугчийг төлөөлж газрыг нь захиран зарцуулж, ашиглалтын шийдвэр гаргах эрхгүй. Гэтэл СӨХ-ны гүйцэтгэх удирдлага нь оршин суугчдын дундаа эзэмшиж байгаа газар дээр шийдвэр гаргадаг зөрчил байдаг байна.

Манай Иргэний хуульд газраас салгаж үл болох хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үздэг.

Энэ хуулиар орон сууцны доорх болон орчны газрыг оршин суугчдад эзэмшүүлнэ. Ингэхдээ тодорхой нөхцөл, хязгаартай. Өөрт ногдох газартаа оршин суугчид юм барина гэдэг асуудал байхгүй" гэлээ.