Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Халдвар авсан өвчтөний тоо хоногийн дотор 3,221-ээр нэмэгдэж, 44,439 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас эмчилгээнд орсон хүний тоо 3,221-ээр өслөө.

Тодруулбал, өчигдөр халдварын улмаас гэрийн эмчилгээнд 2,559 хүн, эмнэлэгт 662 хүн нэмж хэвтжээ.

Одоогоор нийт 44,439 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 36,229 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 8,210 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 31.1 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 68.8 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.

  • Хөнгөн – 2,561,
  • Хүндэвтэр – 4,824
  • Хүнд – 778,
  • Маш хүнд – 47 хүн эмнэлэгт байна.

Дээрх иргэдийн нь 1,178 хүүхэд бол 982 нь жирэмсэн эмэгтэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.