Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Nikkei сониноос гаргасан COVID-19-ийн сэргэлтийн үеийн индексээр Тайвань, Монгол Улс жагсаалтыг тэргүүлжээ

ikon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тайвань омикрон хувилбарын халдвар тархах эрсдэлтэй холбогдуулан 1-р сарын 11-ээс эхлэн урт хугацааны нислэгээр Тайваньд ирж буй зорчигчдод PCR-ын шинжилгээ хийж байна. (Зургийн эх сурвалж: Тайваний төв мэдээллийн агентлаг)

Японы “Nikkei” сонин саяхан өнгөрсөн оны 12-р сарын "COVID-19-ийн сэргэлтийн үеийн индекс"-ийг гаргасан ба Тайвань хоёр сар дараалан азийн орнуудаас нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт жагслаа. Мөн Монгол улс тодорхой стандартаар үнэлэгдсэн дэлхийн 120 гаруй орноос аравдугаар байранд жагссан бөгөөд хоёр орон цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэргийн хүрээнд гаргасан амжилтаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна.

Уг индекс нь дэлхийн улс орнуудын цар тахлаас урьдчилан сэргийлэх хяналт, вакцинжуулалт, иргэдийн зорчих хөдөлгөөнд тавих хязгаарлалт зэрэг үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг үнэлдэг бөгөөд сар бүрийн сүүлээр шинэчлэгддэг. Жагсаалтад тэргүүлсэн улс орон эсвэл бүс нутагт шинэ төрлийн коронавирусийн батлагдсан тохиолдол цөөн, вакцинжуулалт илүү өргөн хүрээг хамарсан, нийгмийн харилцаанд хоорондын зай барих хязгаарлалт харьцангуй бага байгаа бөгөөд хэвийн амьдралд шилжихэд илүү ойрхон байна.

 

"Nikkei COVID-19 сэргэлтийн үеийн индекс" Тайвань хоёр сар дараалан Азийн орнуудаас тэргүүлж байна (Зургийн эх сурвалж: Nikkei мэдээллийн вэбсайт)

12-р сарын 31-ний байдлаар Тайвань уг индексийн үзүүлэлтээр нийт 75.5 оноотой байсан ба 11-р сарын эцсийн үзүүлэлт болох 69 онооноос 6.5 оноогоор ахиж, дэлхийд Бахрейн улс болон Чили улсын дараа гуравдугаар байрт оржээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Өнгөрсөн долоо хоногт Тайвань, Монгол улсад дотоодын омикрон хувилбарын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. Дельта хувилбарын дэгдэлтийн өмнөх оргил үетэй харьцуулахад Тайвань, Монгол хоёр орон вакцинжуулалтын түвшнээрээ өндөр байна. Тайваньд одоогийн байдлаар хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо 70%-ийг давсан бөгөөд гурав дахь тунгийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Омикрон хувилбарын халдварыг даван гарахын тулд Тайвань Монгол хоёр орон нийтийн дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх амжилтаа цааш үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна.” гэв.

 

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар