Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүйг Алтай сумаас мэдээллээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
earthquake.usgs.gov

Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрийн зайд байх Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар өчигдөр оройн 23:04 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. 

Энэ тухай мэдээллийг онцгой байдлын алба 23:11 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Түүнчлэн Алтай сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

Газар хөдөлсөн солбицол: Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар