Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг зодог тайлж буйгаа зарлалаа

Т.Саран, iKon.mn
2022 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг зодог тайлж байгаагаа зарлалаа.

Тэрбээр "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү" хэмээн өнөөдөр болсон Хөдөлмөрийн баатар цолны цайллагын үеэрээ мэдэгдсэн байна.

Түүний амжилтуудаас дурдвал: 

  • Жүдо барилдааны 48 килограмм жингийн 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт,
  • Токио-2020 олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв.