Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд YouTube платформоос хамгийн их орлого олсон хүмүүсийг MrBeast тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

MrBeast нэрээр алдаршсан 23 настай Америк залуу Жимми Дональдсон 2021 онд YouTube платформоос хамгийн их орлого олсныг Форбс сэтгүүл өчигдөр зарлажээ.

Түүний бүтээсэн видео агуулгуудын нийт үзэлтийн тоо өнгөрсөн онд 10 тэрбумыг давж, $54 саяын орлого олсон байна.

Сүүлийн хоёр жилийн турш шинэ тоглоом наадгай танилцуулдаг 10 настай хүү Райан Кажи орлогоороо YouTube платформд тэргүүлж байсан бол ийнхүү 2021 онд титмээ Дональдсонд алджээ.

2021 онд YouTube-ээс хамгийн өндөр орлого олсон 10 контент бүтээгчийн нийлбэр орлого $300 сая орчим болсон байна.

Цар тахлын үед кинотеатр, дуурь, амьд хөгжмийн тоглолт зэрэг уламжлалт энтертайнмент салбарууд ихээхэн хохирол амссан бол YouTube-ийн хувьд эсрэгээрээ хэрэглээ нь тасралтгүй өсжээ.

2021 онд тус платформ дэлхий даяар 2.3 тэрбум хэрэглэгчтэй болсон байна. Сүүлийн байдлаар нийт нэг тэрбум цагийн урттай видео контентыг өдөр бүр хүмүүс үзэж байгааг YouTube мэдээлжээ.

Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалт үзэлтийн тоонд биш, олсон орлогын хэмжээнд үндэслэсэн юм.

Уг жагсаалтын эхний 10 байранд орсон видео бүтээгчдийг жагсаавал:

  1. MrBeast
  2. Jake Paul
  3. Markiplier
  4. Rhett and Link
  5. Unspeakable
  6. Nastya
  7. Ryan Kaji
  8. Dude Perfect
  9. Logan Paul
  10. Preston Arsement

 

Эх сурвалж: BBC