Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.

Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын чухлыг талууд онцоллоо.

Шинэ Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүсэв.

 

Эх сурвалж: ГХЯ