Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилов

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/awPoPoRNkn/

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг нэр дэвшүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дэмжсэн билээ.  

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр долоо хоног нээлттэй зарлаж, найман хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс нь хамгийн өндөр үнэлгээ авчээ.

Иймээс комиссын тайлан, холбогдох материалуудыг Байнгын хороонд хүргүүлж, хамгийн өндөр үнэлгээ авсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд уламжилсан байна.

Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилов.