Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагам: Спутник V вакцины бүүстер тунг хийлгэх хүсэлтэй иргэд хувийн эмнэлэгт хандах боломжтой

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам "Спутник V вакцинаар бүүстер тунг хийлгэх боломжтой" гэдгийг хэллээ.

Тэрбээр “Монгол Улс вакцины дархлаа сэргээх тунд Pfizer болон VeroCell вакциныг иргэдийн сонголтоор хийж байна.  Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтын нэгжүүд дээрх хоёр вакциныг хийж байна.

Харин Спутник V вакциныг зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хийж байгаа. Улсын хэмжээнд Спутник V вакциныг хийлгэсэн иргэдийн тоон мэдээлэл нийт дүн мэдээлэлд орж байгаа.

Дархлаа сэргээх нэмэлт тунг тухайн вакцинаар хийлгэх хүсэлтэй иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/420473176493872