2022/01/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.50₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-25°
11:00
S26
-19°
12:00
S26
-19°
13:00
S26
-20°
14:00
S26
-20°
15:00
S26
-21°
16:00
S29
-21°
17:00
S29
-22°
18:00
S29
-22°
19:00
S29
-23°
20:00
S29
-24°
21:00
S29
-24°
22:00
S29
-25°

СУДАЛГАА: Хугацаандаа цалинг нь өгөхгүй байх, нэмэлт урамшууллаас хасах зэрэг тохиолдол хувийн хэвшилд их гарч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгааг үндэсний хэмжээнд анх удаа хийжээ.

Ингэхэд төрийн албатай харьцуулахад хувийн хэвшилд ажлын байрны хүчирхийлэл, дарамт хоёр хувь илүү байгаа нь тогтоогдсон байна. Мөн хүчирхийллийн түгээмэл илэрч буй хэлбэр нь сэтгэл санаагаар унагах, нэр төрийг нь гутаах буюу хэл амаар доромжлох байжээ. 

Салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарт дарамт хүчирхийлэл их гарч байна. Учир нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 53 хувь нь тус салбарт ажилладаг тул хүний тооноос шалтгаалж, хүчирхийллийн хувь жин дарж байгааг албаныхан хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн хот хөдөө, төр эсвэл хувийн хэвшил байхаас үл хамааран ажлын байрны дарамт хүчирхийлэл гарч байгаа нь тус судалгаагаар нотлогдож байгаа юм. Мөн дарамтад өртсөн ажилтан ажлаа алдахаас айж гомдол гаргадаггүйгээс гадна хувийн нууцыг хамгаалах эсэхэд итгэлтэй биш байдгаа илэрхийлжээ.

Онцлох өөр нэг зүйл нь судалгааны багийнхны тодорхойлсноор "Эдийн засгийн гачигдалд оруулах" нь хувийн хэвшилд их гарсан байна. Тодруулбал, цалинг нь хугацаанд өгөхгүй байх, нэмэлт урамшууллаас хасах зэргээр тэвчишгүй байдалд оруулах явдал аж.

Д.Сүнжид: Ажил олгогч болон ажилтнуудын дарамт хүчирхийллийн талаарх ойлголт хангалтгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид "Ажлын байрны дарамт хүчирхийллийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйл дээр ялгаварлан гадуурхалт гэдгийг нарийвчлан зааж, 8 дугаар зүйл дээр ажлын байрны дарамтыг шинээр зохицуулж, оруулсан. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг үндэсний хэмжээнд судаллаа. 

Өмнө нь ХЭҮК-оос хийсэн судалгаанууд нь төрийн албан хаагчид дунд тодорхой зорилттойгоор хийгддэг байсан. Харин дээрх судалгаа нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаагаараа онцлог.

Судалгааны үр дүнг харвал ажил олгогч болон ажилтнуудын дарамт хүчирхийллийн талаарх ойлголт хангалтгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гурван зүйлийг хатуу хориглоно.

  1. Бие махбод, эрүүл мэндэд хохирол учруулж болохгүй
  2. Сэтгэл санаа, нэр төрийг доромжилж гутааж болохгүй
  3. Ажлын байрны бэлгийн дарамт учруулж болохгүй

Ажил олгогчийн хүлээж буй бас нэг үүрэг нь хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээндээ энэ талаарх хориглосон зохицуулалтыг нарийвчлан заах, үүгээр зогсохгүй энэ талын гомдол гарвал хаана хандах нэгжийг нь тодорхой заах ёстой.

Хэрэв дотоод журамдаа тусгаагүй бол аж ахуйн нэгж байгууллагууд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ" гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

x